Хятадад өвлийн олимпыг телевизээр 600 сая орчим хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-02-16 16:33:52

БЭЭЖИН. /CNN/. Бээжингийн олимпыг зохион байгуулагч Хятад улсад өвлийн наадмыг олон зуун сая хүн телевизээр шууд дамжуулан үзэж байна.


“Одоогийн байдлаар Хятадад 600 сая орчим хүн олимпын тэмцээнүүдийг телевизээр үзээд байна. Цаашид энэ үзүүлэлт улам нэмэгдэнэ гэж бид харж байна” хэмээн Олон улсын олимпын хорооны телевиз, маркетингийн үйлчилгээний асуудал хариуцсан дарга Тимо Лумме мэдээлжээ.


Түүний хэлснээр, олимпын наадмын нээлтийн ёслол нь Хятадад сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их хүн сонирхон үзсэн телевизийн хөтөлбөр болсноос гадна “Бээжин-2008” наадмаас хойших хамгийн олон үзэгчтэй олимпын хөтөлбөрөөр шалгарсан байна.


Бээжингийн наадмыг дэлхий даяар хоёр тэрбум орчим хүн үзэх төлөвтэй байгааг Т.Лумме нэмж хэлсэн байна. Энэхүү наадмын нээлтийн ёслолын шууд дамжуулалтыг дэлхийн хэмжээнд хагас тэрбум хүн үзсэн нь мөн өвлийн олимпын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Холбоотой мэдээ