Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
Малчид, ард иргэдийн анхааралд: Нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа
гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 02 сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн
хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө говь болон зүүн
аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур
секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм,
Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир
орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд
7-12 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 хэм
хүйтэн байна.
2022 оны 03 дугаар сарын 01- 05 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 1-нд Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 2-нд Монгол-Алтай,
Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 3-нд баруун болон төвийн
аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд
төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим
газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон Арц
Богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд
15-17 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22
хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм,
өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм
хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм,
өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.