Уурхайд дарагдсан хоёр хүнийг амьд гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-02 11:58:30

Өнөөдөр өглөө Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайн гүнд хоёр иргэн дарагдсан дуудлагаар шуурхай арга хэмжээ авч амийг нь аварчээ. 

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн 25 настай Э, 31 настай, эрэгтэй Ц нарыг 24 метрийн гүн утаатай нүхнээс эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхээр хүлээлгэн өгсөн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд