Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тамгаа хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-25 13:06:18

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтод тамгаа шилжүүлж, ажлаа хүлээлгэж өглөө.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нар ажил хүлээлцэхэд байлцав.

Мөн тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

С.Бямбацогтын товч намтар

 - 1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,

- 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 
- 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.
- 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,
- 2000- 2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал,

- 2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга,
- 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн,
- 2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
- 2008 оноос эхлэн Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ