“Эрүүл эмэгтэй” төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-03 12:54:14

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг “Эрүүл эмэгтэй” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн дунджаар дутуу төрөлт 100, зулбалт 176, ургийн гаж хөгжил 18, амьгүй төрөлтийн 11 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОНХС-гийн санхүүжилтээр дээрх төслийг хэрэгжүүлж, ургийн халдварыг илрүүлэх TORCH оношилгооны шинэлэг аргыг нэвтрүүлээд байгаа юм. Энэ нь вирус болон өвчин үүсгэгчийг илрүүлдгээрээ онцлогтой.

Төслийн хүрээнд өнгөрсөн онд 180 эмэгтэйг шинжилгээнд хамруулснаас 65 хувьд нь вирусний халдвар илэрчээ. Харин энэ онд нөхөн үржихүйн 19-40 насны эх барихын ужиг дурдатгалтай эмэгтэйчүүд болон өртөмтгий бүлгийн жирэмсэн 180 эмэгтэйг шинжилгээнд хамруулж, илэрсэн халдварыг эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ийнхүү оношилгооны дэвшилтэт аргыг нэвтрүүлснээр эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зулбалт, өсөлтгүй жирэмсэн, амьгүй төрөлт, ургийн гаж хөгжил үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх нөхцөл бүрдэнэ.

Холбоотой мэдээ