Г.Бямбаа:37 төлөөлөгчийг иргэдтэй нягт холбож ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-07-25 16:41:42

2016 оны сонгуулийн үр дүнгээр МАН-аас нэр дэвшсэн дэвшигчид олонхи болж Сэлэнгэ аймгийн 37 тойргийн 25-д нь үнэмлэхүй ялалт байгуулсан. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон Г. Бямбаатай  ярилцлаа.

-Сэлэнгэ аймгийн ИТХ-ын шинэ дарга ажлаа юунаас эхлэх вэ?

-Бид Сэлэнгэ аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийн төлөө хуулиар хориогүй бүхий л үйл ажиллагаанд оновчтой, зөв, шударга шийдвэр гаргаж ажиллана. Дараагийн хурлаараа аймгийн ИТХ-ын байнгын хороодыг байгуулна. Энэ үйл ажиллагааг хойш  тавьсан нь хүмүүст бодох, боловсруулах хугацаа өгч буй юм. Үүний дараа аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батална. Мөн намар болох сумдын ИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, тогтоол шийдвэр гаргах гээд олон ажил биднийг хүлээж байна. Сэлэнгэ аймагт энэ 4 жилд эргэлт гаргасан ажлууд өрнүүлэхээр төвөллөсөн.

-Эргэлт гаргах төлөвлөгөөнөөсөө танилцуулж болох уу?

-Сэлэнгэ аймгаас сонгогдсон 37 төлөөлөгчийг иргэдтэй нягт холбож ажиллана. Үүнд ИТХ-ын даргын хувьд шийдвэртэй ажиллана. Учир нь иргэдийн төлөөлөл болсон  хүн эргээд тэдэнтэйгээ амьд холбоотой байх, ажил төрлөө нэгтгэх, санаа оноог нь аймгийн хуралд дэвшүүлэх үндсэн чиг үүргийг нь  биелүүлж ажиллахад хамтарна.

-Иргэд, төлөөлөгчдийг холбодог гүүр нь хэвлэл мэдээллийн байгууллага юм. Хэвлэл мэдээллийнхэнтэй хэрхэн уялдаатай ажиллах вэ?

-Мэдээж бид олонд дуу хоолойгоо хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллах нь дамжиггүй. Бидний дуу хоолойг  иргэдэд  сайн хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. 

 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ