Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас
орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.
2022 оны 03 сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас
орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш
эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц
богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын
хотгор, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг,
Завхан, Идэр, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар
1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5
хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12
метр. 0 хэм орчим байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр 1-3 хэм хүйтэн байна.
2022 оны 03 дугаар сарын 06-10 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 8-нд баруун
аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн
салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9-нд нутгийн зарим газраар
секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар дулаарч Увс
нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28
хэм, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан,
Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм
дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 1-6 хэм
хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө
5-10 хэм дулаан байна. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр
хүйтэрнэ.