Өчигдөр 173 хүнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-03-06 11:56:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 173 шинэ тохиолдол батлагджээ.

 

Сүүлийн найм хоног дараалан халдварын тохиолдол 400-гаас доош тоотой бүртгэгдэж буй юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 87 нь Улаанбаатарт, 86 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 27 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Харин 10 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж.

 

Энэ хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Ингэснээр манай улсад уг өвчнөөр 2102 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 5545 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 1614 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл 369 хөнгөн,1087 хүндэвтэр, 139 хүнд, 19 нэн хүнд оноштой   хүн байна.

 

Холбоотой мэдээ