Цөлжилтөд өртсөн газарт хамгаалалтын ойн зурвас байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-03-07 16:06:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий аймгийн цөлжилтөд өртсөн газар нутагт хамгаалалтын ойн зурвас байгуулахыг БОАЖЯ мэдээллээ.


Цөлжилтийн 2020 онд хийсэн үнэлгээгээр монгол орны нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртжээ. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.

Говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн буй.


Өнгөрсөн хоёр жил цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймагт цөлжилтийг сааруулах, элсний нүүлтээс хамгаалах, хамгаалалтын ойн зурвас байгуулах, говийн баян бүрдийг нөхөн сэргээх, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, байгалийн ашиг шимт ургамлыг тарималжуулах, булаг шанд тохижуулах үйл ажиллагааг 265 га талбайд хэрэгжүүлж байна.

 

Холбоотой мэдээ