Гуравдугаар сард 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-10 15:20:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ сард 59.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн захиалаад байна.

Үүнээс 54 мян.тн-ыг импортлон авсан бол 5.7 мян.тн замдаа ачигдан ирж байгааг УУХҮЯ мэдээлэв.


Улсын хэмжээнд энэ сарын 7-ны байдлаар 162,965 тн шатахууны нөөцтэй байснаас А-80 автобензин 11,579 тн буюу 69 хоног, АИ-92 автобензин 50,098 тн буюу 38 хоног, АИ-95 автобензин 3,106 тн буюу 38 хоног, ДТ 95,447 тн буюу 35 хоногийн нөөцтэй байв.


Нийслэлд нийт 84,110 тн буюу АИ-92 автобензин 32, АИ-95 автобензин 29, ДТ-ний 43 хоног буюу хэвийн нөөцтэй байгаа аж.

Он гарснаас хойш манай улс 312.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 6.3 мян.тн, АИ-92 автобензин 117.0 мян.тн, АИ-95/98 автобензин 3.7 мян.тн, ДТ 155.7 мян.тн, онгоцны түлш 5.0 мян.тн, бусад бүтээгдэхүүн 25.2 мян.тн-ыг эзэлжээ. 





Холбоотой мэдээ