ХНХ-ын сайд А.Ариунзаяа Сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-16 15:28:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-26-нд Нью-Йорк хотноо холимог хэлбэрээр болж буй Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 66 дугаар чуулганд оролцож байна.


Сайд А.Ариунзаяа энэ үеэр “Эмэгтэйчүүдийн дуу хоолой: байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг багасгах бодлого, хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин, бүрэн, тэгш оролцоог хангах сайн туршлага” сэдэвт Сайд нарын дугуй ширээний уулзалтад цахимаар оролцлоо.

Тэрбээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын холбогдох гэрээ, конвенцуудад нэгдэж, хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Байгаль хамгаалах тухай хууль”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Алсын хараа-2050” бодлого, хууль тогтоомжийг баталсан тухай танилцуулав.


Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, агаарын бохирдлыг багасгах, гамшгаас урьдчилан сэргийлэхэд Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ. 

Холбоотой мэдээ