Зэрлэг амьтдад хужир, өвс тэжээл тавьж өгөв

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-03-21 10:24:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Амьтны тухай хуулийн 6.1.8 дугаар зүйлийн хүрээнд биотехникийн арга хэмжээ авчээ. Өөрөөр хэлбэл, Цэнхэр сумын Орхон баг, Хашаат сумын Номгон багийн ховор, нэн ховор амьтдын тогтвор суурьшилтай байдлыг хангах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор хоёр цэгт 10 шуудай хужир, 146 боодол өвс тавьж, биотехникийн арга хэмжээ авчээ. Үүнд Цэнхэр сумын Орхон баг Нарийны хамар гэх газарт 5 шуудай хужир, 73 боодол өвс, Хашаат сумын Номгон багийн Номгон ууланд 5 шуудай хужир, 73 боодол өвс тавьсан байна.

Биотехникийн арга хэмжээ нь амьтдын идэш тэжээлийн хангамжийг сайжруулах, тогтвор суурьшилтай байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой байна. Биотехникийн арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор мал бэлчээрлүүлэх, хүний буруутай үйл ажиллагаанаас хамгаалах, зэрлэг амьтны идээшилт, байршилтад тогтмол хяналт тавьж ажиллахыг байгалт хамгаалагч нарт үүрэг болголоо.