Дээд болон нэгдүгээр лигийн клубүүд лицензийн сургалтад хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-21 14:36:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 2022 оны хөлбөмбөгийн улирлын эхэнд дээд лиг болон нэгдүгээр лигийн клубүүдэд клуб лиценжүүлэлтийн сургалтыг зохион байгууллаа.


Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/ болон МХБХ-ноос Үндэсний дээд болон нэгдүгээр лигийн клубүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хүргэх үндсэн хөшүүрэг бол клуб лицензийн шалгуур үзүүлэлтүүд байдаг билээ.


МХБХ-ны гишүүн байгууллагуудын менежментийн хэлтсээс зохион байгуулсан тус сургалтад клубийн удирдлагууд болон клуб лицензийн менежерүүд оролцжээ. Клуб лицензжүүлэлтийн цахим систем албан ёсоор нээгдэж, клубүүдийн лицензийн үйл ажиллагаа эхлээд байгаа юм.


Монголын клубүүд лицензэд хамрагдаж, шаардлагыг биелүүлэх болсноор олон улсын жишгээр хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөлбөмбөгийн клуб хэмээн АХБХ-нд хүлээн зөвшөөрүүлж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой юм байна.



Холбоотой мэдээ