Өнгөрсөн хоногт халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-22 14:25:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд коронавирусний халдвар илрүүлэх 31 шинжилгээ хийснээс халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. 

Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас 8 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас хүндэвтэр 3, хөнгөн оноштой 5 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 5229 хүүхэд, 14363 насанд хүрэгч нийт 18692 хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, эдгэрсэн тухай ЭМГ-аас онцлон мэдээлсэн юм. 

Одоогоор аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 39562, хоёрдугаар тунд 37475, гуравдугаар тунд 16440, дөрөвдүгээр тунд 1512 иргэн хамрагдаад байгаа юм.


Холбоотой мэдээ