Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж эхэллээ.
Тодруулбал, ногоон бүсэд НОБГ, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсийн 5 чиглэлд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хяналтыг хэрэгжүүлэх юм.
Хөдөлгөөнт эргүүл энэ сарын 20-ноос 6 дугаар сарын 10-н хүртэл ажиллана.