Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээв.
Цахилгаан утсанд, “БНХАУ-ын Ү Жөү хотод зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсонд Танд болон Танаар уламжлан Хятадын ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Ташрамд дурдахад, даваа гарагт “China Eastern Airlines” компанийн зорчигч тээврийн “Boeing 737” нисэх онгоц Хятадын Гуанси-Жуаны өөртөө засах орны Ужоу тойргийн Тэн хошуунд осолдсон тухай тус улсын иргэний агаартын тээврийн удирдах газар мэдээлсэн юм. Уг онгоцонд багийн есөн гишүүнийг оруулаад 123 хүн сууж явжээ.
Холбоотой мэдээ

Дуудлага худалдааны орлогоор олон жил гацсан сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
8 цаг

Австрийн нэрт төгөлдөр хуурч, удирдаач Маттиас Флецыбергер “Сонгодог үдэш” тоглолтыг удирдана
12 цаг