Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг албан тушаалаас нь чөлөөлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ажлын хариуцлага алдсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэв.
Тодруулбал, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэлэхдээ, "Дээрх албан тушаалтнууд нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан. Удирдлагын багтайгаа хамтарч ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байна" гэлээ.
Холбоотой мэдээ

Дуудлага худалдааны орлогоор олон жил гацсан сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
8 цаг

Австрийн нэрт төгөлдөр хуурч, удирдаач Маттиас Флецыбергер “Сонгодог үдэш” тоглолтыг удирдана
12 цаг