Нөөцийн махыг худалдаанд гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг орон нутгийн төсвөөс 100 сая төгрөгийн дэмжлэг гаргаж, 2021 онд 200 тонн махны нөөцийг бүрдүүлжээ.
Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн Баянхонгор суманд нийт 13 цэгээр үхрийн ястай мах нэг кг нь 10300 төгрөг, хонины ястай мах 8300 төгрөг, ямааны ястай махыг 7300 төгрөгөөр тус тус худалдан борлуулж эхэллээ.
Энэхүү үйл ажиллагаа нь Баянхонгор сумын хүн амын 2022 оны хавар, зуны улирлын махны хэрэгцээг хангах, махны үнийн хөөрөгдөл, хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Нөөцийн махыг жижиглэн буюу 2, 3, 5 кг-ын савлагаатайгаар дараах дэлгүүрүүдэд худалдаалж байна.
- Есөнбулаг 9 дүгээр багт “Арвижих” худалдааны төв “Smile” дэлгүүр
- Эрдэнэмандал 2, Цахир 7 дугаар багт “Олон булаг”, “Чандмань” дэлгүүр
- Дуурсах 3 дугаар багт “Баян байдраг”, “Нураг хайрхан” дэлгүүр
- "Цагаан чулуут" 5, "Гэгээн шавь" 6 дугаар багт “Миний дэлгүүр”, “Мазаалай” дэлгүүр
- "Угалз" 4 дүгээр багт “Баян Ундарга”, “Баян хошуу”дэлгүүр,
- Цахир 7 дугаар багт “Жинст хайрхан” дэлгүүр
- Мах март махны үйлдвэрийн зоорь, “Баян Жаргант хүнс” ХХК-ийн зоорь /гулуузаар/ тус тус худалдаалж байна.

