Ажлын байрны дасгал хийж хэвшихийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-07 12:11:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өрнөж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих аяны хүрээнд Баянхонгор аймагт  "Эрүүл иргэн-Эртэч Баянхонгорчууд" аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон өдөр бүр тогтмол цагт ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж хэвшжээ.

Ажлын байрны дасгалын ач холбогдол нь хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэн ажлын бүтээмжийг сайжруулах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих ач тустайг тус газрынхан хэлж байна.

Хөдөлгөөний хомсдолоос болж хүзүү, нурууны үеэр шохойжилт үүсэх, булчин чангарч өвдөх, жин нэмэгдэх, зүрх судасны өвчин, даралт ихсэх шинж тэмдгүүд илэрдэг аж. Тиймээс ажлын байрны дасгалыг албан байгууллага бүр хийж хэвших нь ажлын бүтээмж, ажилтнуудын эрүүл мэндэд чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. 

Аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн хэмжээний нийт байгууллагыг Ажлын байрны дасгал хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа. 

Холбоотой мэдээ