Анагаахын оюутнууд энэтхэг ажилчдад зориулж эмнэлгийн суурь тусламж үзүүлэх сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 7 буюу Дэлхийн эрүүл мэндийн өдрөөр АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар анагаах ухааны сургуулиас Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байгаа “JMC” компанийн хүсэлтээр энэтхэг ажилчдад зориулж гэнэтийн осол гамшгийн үед яралтай тусламж хэрхэн үзүүлэх, CPR- амилуулах суурь тусламж үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Үзүүлэх сургалтыг тус сургуулийн Яаралтай тусламжийн клуб зохион байгуулсан бөгөөд дэлбэрэлтээс үүссэн баруун гарны цус алдалт, толгойны цус алдалт, амьсгалын замын түлэгдлээс үүссэн хүндрэлд хэрхэн үр дүнтэй эмнэлгийн тусламж үзүүлэх талаар үзүүлсэн юм.
Үзүүлэх тоглолтыг газрын тосны үйлдвэрт ажиллаж буй монгол, энэтхэг ажилтнууд
өргөнөөр үзэж сонирхсоноос гадна өөрсдөө туршиж үзсэн нь ихээхэн сонирхолтой
болжээ. Тус сургууль цаашид “JMC” компанитай олон ажлыг хамтран зохион байгуулахаар болсон байна.