“Бяцхан гутал юу өгүүлнэ вэ” жагсаалд 200 гаруй эх санал хүсэлтээ гутлын хамт ирүүлжээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2022-04-09 19:59:45

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хотгойдын баатар Чингүнжавын талбайд "Хоймор нутгийн ээжүүд" төрийн бус байгууллагаас “Бяцхан гутал юу өгүүлнэ вэ?” өрөөсөн гутлын жагсаал зохион байгууллаа.


Энэ үеэр эмэгтэйчүүд, ээжүүд, хүүхэд багачууд архидалт, ажилгүйдлээс болж хэрхэн хохирч буй талаар өрөөсөн гутал бүрийхээ хажууд үг бичиж тавьсан байлаа. Тус аймагт сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллээс болж  охид, эмэгтэйчүүд амь насаараа хохирох, бага насны хүүхэд өнчрөн үлдэж буй гэмт хэргийн тохиолдлууд нэмэгдэж буй учраас “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн байх”-ыг "Хоймор нутгийн ээжүүд" төрийн бус байгууллагаас уриаллаа. Жагсаалд 200 гаруй эх нэгдэж өрөөсөн гутлаа, тулгамдаж буй асуудлын хамт ирүүлжээ.