Сонгинохайрхан дүүргийн 10 айлын хашаа дамнасан түймрийг унтраав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-09 17:26:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны "Одонтын 21" гудамжны 10 айлын хашаа түймэрт автсаныг Гал түймэр унтраах 26, 29 дүгээр ангийн алба хаагчид унтрааж, тархалтыг зогсоосныг НОБГ-аас мэдээлэв.


Тодруулбал, өнөөдөр 15.44 цагт онцгой байдлын байгууллагад дээрх байршилд шар өвс шатаж байсан гэсэн дуудлага ирсэн бөгөөд Гал түймэр унираах 29 дүгээр ангийн 13 алба хаагч 3 автомашинтай, 26 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай очиход жалганд хөрсний өвс шатаж улмаар 10 айлын хашаа руу дамжсан байжээ.


Өнөөдөр 17 цагийн байдлаар НОБГ-т шар өвс шатсан тухай зургаан дуудлага ирснийг 6 дуудлага ирснийг Гал түмэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай үүрэг гүйцэтгэн унтраасан байна.


Хаврын хуурайшилтын улиралд салхины хурд ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул нийслэлийн ногоон бүсэд амьдарч байгаа иргэдийг шар өвс шатаахгүй байхыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв.

Холбоотой мэдээ