Айраг суманд 38 айлын орон сууц ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Айраг суманд 38 айлын орон сууцны барилга ашиглалтад орлоо. Тус орон сууцыг "Элит Конкретт" ХХК барьж дуусгасан бөгөөд нэг метр.кв нь 750 орчим мянган төгрөгийн үнэтэй аж.
Сум орон нутагт хямд өртөгтэй орон сууц барьж ашиглалтад оруулсанд нутгийн иргэд баяртай байгаа аж. Орон сууцны захиалга дууссан бөгөөд өндөр настан, онцгой байдлын ажилтан, төрийн алба хаагч, хувийн хэвшлийнхэн гээд салбар бүрийн хүмүүс оронсууцны түлхүүрээ гардсан байна.
Цаашид хямд үнэтэй орон сууц барих ажлыг төр хувийн хэвшлийн
түншлэлээр хэрэгжүүлнэ гэж албаныхан мэдээлэв.