Монгол-Английн бизнес уулзалтаар гаалийн тарифын хөнгөлөлтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-11 10:56:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Их Британийн бизнес форум энэ сарын 13-нд болох гэж байна. ГХЯ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулах уг форумд Их Британи улсын парламентын гишүүн, Монгол Улсыг хариуцсан худалдааны элч Даниел Кочинский зочноор оролцож, хоёр улсын худалдаа, экспорт, импортын талаар хэлэлцэх талаар зохион байгуулагчид мэдээллээ. Тэр дундаа Монголын бизнесийн орчин, Монгол Улсын экспортыг дэмжих бодлого, төлөвлөлт, Их Британий Экспортын санхүүжилтийн агентлагийн талаар, Монгол-Их Британий давхар татварын хэлэлцээр, Их Британийн хөгжиж буй орнуудын импортын барааны гаалийн тарифын хөнгөлөлт олгох систем буюу “Хөнгөлөлтийн ерөнхий систем” зэрэг сэдвээр Монголын ААН-үүдэд танилцуулж, мэдээлэл хүргэх юм.




Тодруулбал, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан Монгол Улсын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулна. Харин Британийн экспортын санхүүжилтийн агентлагийн талаар Турк, Зүүн Европ, Төв Азийн бүс хариуцсан газрын захирал Озгүр Кутэй, Их Британи-Монголын давхар татварын гэрээний талаар “PwC” такс ТМЗ ХХК-ийн татварын менежер Ж.Энхзул нар тус тус танилцуулна. Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын талаар ЭЗХЯ-наас, Их Британийн хөнгөлөлтийн ерөнхий системийн талаар МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газрын мэргэжилтэн Р.Ариунтунгалаг мөн танилцуулах аж. 

Холбоотой мэдээ