Гудамжны хоол үйлчилгээг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-12 14:46:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Олон улс, үндэстний хоолны нэгэн соёл болох гудамжны хоолны үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлэх санаачилгыг Засаг дарга Д.Мөнхсайхан гаргаад байна. 

Тодруулбал, Мазаалай паркийн зүүн талын талбайг ашиглан гудамжны хоолны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ түргэн хоол, шорлог зэргийг амт чанартай хийх иргэдийн амьжиргаа орлогыг дэмжих зорилгоор тус үйлчилгээг эрхлэх иргэдэд орон нутгаас тодорхой дэмжлэг үзүүлэх юм байна. 

Гудамжны хоолны үйлчилгээг нэвтрүүлэх ажлын хүрээнд тухайн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн судалгаа мэдээллийг Баянхонгор сумын ЗДТГ-аас тун удахгүй авч эхлэх аж.

Холбоотой мэдээ