Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг аялж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2022-04-12 15:33:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Эрхүү чиглэлд энэ сарын сүүлчээс эхлэн галт тэрэг явж эхэлнэ.

Тодруулбал, Улаанбаатараас Эрхүү рүү 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс, Эрхүүгээс Улаанбаатар руу 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялах юм.

Цагийн хуваарь:

Улаанбаатар - Эрхүү чиглэл:

Бямба, ням гарагт Улаанбаатар хотын цагаар 15.22 цагт хөдөлж, Эрхүү хотод Ням,  Даваа гарагт москвагийн цагаар 10.15 цагт хүрнэ.

Эрхүү- Улаанбаатар чиглэл:

Баасан, Мягмар гарагт Москвагийн цагаар 02.57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар Бямба, Лхагва гарагт 06.8 цагт ирнэ.

Тавих шаардлага:

Зорчигч тээврийн хэрэгслээр ОХУ-ын хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийлгэсэн ПСР шинжилгээний сөрөг хариуг англи хэлээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.


Холбоотой мэдээ