Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-30 13:28:53

Сумо бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах 21, Азийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн  Буянт-Ухаа цогцолборт эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд 18 орны 300 гаруй тамирчин оролцохоос одоогийн байдлаар 180 гаруй тамирчин хүнд, дунд, хөнгөн, Open гэсэн 4 жинд аваргын төлөө өрсөлдөж байна.

Тэмцээнийг  Монгол Улсын гавъяат тамирчин Кёкүшюзан  Д.Батбаяр нээж үг хэлэхдээ, “Энд хуран цугласан нийт сумочиддоо Монголын сумо бөхийн холбооны нэрийн өмнөөс халуун талархал илэрхийлье. Монгол залуус 20 гаруй жилийн хугацаанд мэргэжлийн болон сонирхогчдын сумогоор хичээллэн амжилт гаргаж буйд таатай байна. Миний бие 1990 оны эхээр сумогийн спортод хөл тавьж олон амжилтуудыг гаргасан. Эдүгээ шавь нар маань амжилтын үргэлжлэлийг минь түүчээлж байна хэмээн онцлон ДАШТ-нд оролцож буй нийт сумочдод амжилт хүслээ.
Сонирхогчдын сумо бөхийн ДАШТ Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр эхлэв.

Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд болох тус тэмцээнийг Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй сумочид тамирчдаа дэмжихээр хүрэлцэн иржээ. Мөн Японы таван телевиз тус тэмцээнийг дамжуулж байна. 
Дашрамд дурдахад 21 дэх удаагийн энэхүү тэмцээний зурагт хуудсыг их аварга Хакүхо М.Даваажаргалын зурагтайгаар хэвлэжээ. Тэмцээний билет нь 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд супер азтан “Toyota-Prado” маркийн автомашины эзэн болох юм. Мөн 10 азтан ирэх есдүгээр сарын башег Япон улсад үзэх эрхийн эзнээр тодрох юм байна.

 Б.Заяа
 

Холбоотой мэдээ