Татварын орлого 40.1 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-15 18:22:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын нийт орлого энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.4 их наяд төгрөг болжээ. Татварын орлого өмнөх оны мөн үеэс 962.3 (40.1 хувиар) тэрбум төгрөгөөр өсөхөд:

  • бусад татварын орлого 340.9 (2.9 дахин) тэрбум төгрөг,
  • нийгмийн даатгалын орлого 177.8 (38.9 хувь) тэрбум төгрөг,
  • орлогын албан татварын орлого 175.3 (26.9%) тэрбум төгрөг,
  • НӨАТ 172.7 (26.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ҮСХ-ны ээлжит мэдээллээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх сараас 14.8 хувиар буурсан байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1 (36.1 хувь) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 940.2 (35.8 хувиар) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.




Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 254.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2022 оны 3 дугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 422.1 (27.7 хувь тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 255.1 (22.5 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2022 оны 2 дугаар сард 390.4 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол 3 дугаар сард 286.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.4 нэгж хувь, тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 4.1 нэгж хувиар өсөж, харин татварын бус орлого 2.7 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 3.9 нэгж хувиар буурсан байна. 

Холбоотой мэдээ