Улаанбаатар хотод халдварын 10, орон нутагт 2 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-04-18 10:57:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 12 тохиолдол батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 10 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол Өмнөговь аймагт 2 тохиолдол  бүртгэгдсэн байна. Бусад 20 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

 

Коронавируст халдвартай 172 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 11, жирэмсэн 2 хүн байна. Түүнчлэн хөнгөн хэлбэрээр өвдсөн 547 хүн гэрийн хяналтад байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй.



Холбоотой мэдээ