"Сэнтрал Экспресс Си Ви Эс", "Таван толгой", "Талх чихэр" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-19 19:57:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 35 ХК-ийн 610,172 ширхэг хувьцааг 220.1 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 2 компанийн хувьцааны ханш буурсан бол 20 ХК-ийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Сэнтрал Экспресс Си Ви Эс" (CUMN+4.54%), "Таван толгой" (TTL+2.68%) болон "Талх чихэр" (TCK +2.43%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байлаа. Харин "Хөх ган" (HGN-13.14%), "Монинжбар" (MIB-13.04%) болон "Булган ундрага" (BUN-10.18%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 41,729 ширхэг нэгж эрхийг 25 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 15 ширхэг үнэт цаасыг 1.4 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

ТOП-20 индекс 0.02 хувиар буурч, 37,193.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,114,865,286,214 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ