Даланзадгад хотын сурагч, оюутнуудад Америкт сурах боломжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-26 09:58:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA), сайн дурын ажилчдын баг Өмнөговь аймгийн Даланзадгад хотын 500 гаруй ахлах ангийн сурагч, оюутан, багш нартай уулзаж, Америкт сурах боломжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.


“Rural Outreach Program” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан энэхүү үйл ажиллагааны үеэр Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны гишүүд АНУ-д суралцсан түүх, мэргэжил сонголтын талаар туршлагаа хуваалцсан байна.


Энэхүү хөтөлбөр нь Өмнөговь аймагт хөдөө аж ахуйн тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжиж цаашлаад хөдөө аж ахуйд тулгуурласан ажлын байрыг бий болгоход дэмжлэг болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.


Мөн үеэр “Spirit of America” байгууллагын баг хамт олон аймгийн Засаг дарга, Хөдөө аж ахуйн газар болон бусад орон нутгийн удирдлагуудтай уулзжээ. Нутгийн иргэд энэхүү төслийг Өмнөговь аймгийн 20 гаруй өрхийг хүнсний нөөцөөр хангахын зэрэгцээ эдийн засгийн хувьд бие даах шинэ боломж бүрдүүлж байгааг онцолсон байна. 


Холбоотой мэдээ