Монголын жүдо академи Дундговь аймагт салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-26 21:14:15
altantogos
Дундговь /МОНЦАМЭ/. Монголын жүдо академийн Дундговь аймаг дахь салбар өнөөдөр нээлтээ хийлээ. Тус академи нь энэ оны дөрөвдүгээр сарын 16-наас 23 сурагчтай хичээллэж эхлээд одоо 65 сурагчтай болжээ.
Тус академи нь жүдо бөхөөр дамжуулан хүүхэд залууст бие бялдар болоод зан ёс суртахууны өв тэгш хүмүүжил, төлөвшил олгох, улс, тив, дэлхийн олимпын тамирчдыг бэлтгэх зорилготой юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сайнцагаан сумын Засаг дарга, Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил, Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал Б.Батгэрэл зэрэг хүмүүс оролцов.
Энэ үеэр Монгол жүдо академиас Дундговь дахь салбарын хамт олонд 50 ширхэг жүдогийн өмсгөлийг бэлэглэсэн байна.

Холбоотой мэдээ