Жаргалант сумын үйлдвэрлэлийн бүсэд ойн төгөл байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-27 16:59:10

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ховдынхон идэвхтэй оролцож байна.

Тухайлбал, Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус хөдөлгөөнд нэгдэж, Жаргалант сумын нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн бүсэд ойн төгөл байгууллаа.

Энд мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, 5000 мод тарихаар төлөвлөжээ. Энэ хүрээнд одоогийн байдлаар 1000 орчим мод тарьжээ.


Ховд аймгийн тухайд ирэх 10 жилд 20 сая мод тарьж, жимс, жимсгэний мод үржүүлгийн талбай байгуулан, шинээр 20 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, санал санаачилга чухал байгаа бөгөөд эхнээсээ нэгдээд явж байна. Цаашид мод тарих, усжуулалтын системтэй болоход чиглэсэн ажлууд орон нутагт шат дараатай үргэлжилнэ.   

Холбоотой мэдээ