МУИС-ийн баг тамирчид 9 төрлөөс медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
оюутны спортын V наадам спортын 10 төрлөөр явагдаж өрсөлдөхөд МУИС-ийн оюутны
баг тамирчид 9 төрөлд нь медальт байранд
шалгарч тэргүүллээ.
Тодруулбал,
Сагсан бөмбөгийн төрөлд багийн дүнгээр тэргүүн байр эзэлж эрэгтэй, эмэгтэй баг
тус тус алтан медаль хүртсэн бол волейболын төрөлд
багийн дүнгээр тэргүүлж эрэгтэй, эмэгтэй баг мөн тус бүр алтан медалийн
эзэд болсон.
Шатрын
төрөлд багийн дүнгээр 1 дүгээр байр (2 эрэгтэй,
1 эмэгтэй тамирчин оролцсон) эрэгтэй алт, хүрэл медаль, эмэгтэй алтан
медаль хүртсэн. Чирлидингийн төрөлд багийн дүнгээр тэргүүн байр эзэлж алтан
медалийн эзэд болсон.
Гандболын
төрөлд багийн дүнгээр 2 дугаар байр эзэлж эрэгтэй хүрэл медаль, эмэгтэй хүрэл
медаль хүртсэн. Таэквондогийн төрөлд багийн дүнгээр 3 дугаар байрт орж 2 алт, 1
мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн юм.
Ширээний
теннисний төрөлд багийн дүнгээр 3 дугаар байр эзэлж 2 мөнгөн медаль хүртсэн.
Харин жүдо бөхийн төрөлд багийн дүнгээр 6 дугаар байрт шалгарч 1 алт, 4 хүрэл
медаль хүртсэн билээ. Мөн хөл бөмбөгийн төрөлд багийн дүнгээр 6 дугаар байрт
шалгарсан.
Чөлөөт бөхийн төрөлд багийн дүнгээр 10 дугаар байрт орж 1 хүрэл медаль, 1 шагналт байр эзэлж 34 оноогоор их наадмыг тэргүүлж МУИС-ийн биөийн тамирын тэнхим, багш дасгалжуулагч, оюутан баг тамирчид сургуулийнхаа 80 жилийн ойдоо спортын өндөр амжилт үзүүлсэн бэлэг барьж байна.
Их
наадамд амжилттай оролцох бүх боломжоор хангаж өгсөн сургуулийн захиргаа,
санхүүгийн алба, хангамж үйлчилгээний газар, хичээл, шалгалтын үеэр таарсан
уралдаан тэмцээнд оролцож байсан оюутан-тамирчдаа ойлгож, шаардлагатай чөлөөг
нь олгож, бүхий л талаар дэмжсэн багш нар, оюутны шигшээ багийн сэтгэл зүйн
бэлтгэлийг дээд зэрэгт хүргэж хамтран ажилласан Хэрэглээний сэтгэл судлалын
хүрээлэн, багийн спортын төрлийн тэмцээнээс эхлүүлээд ганцаарчилсан төрлийн
тэмцээнүүдэд очиж сэтгэл зүрхээрээ дэмжсэн багш ажилтан, оюутнууд, төгсөгчиддөө
талархаж байгаагаа оролцогчид талархал илэрхийлэв.
Ташрамд
сонирхуулахад, МУИС-ийн баг тамирчид оюутны спортын их
наадмуудад: 2005 онд 2 дугаар байр, 2009 онд 6 дугаар байр, 2013 онд 8 дугаар
байр, 2017 онд 4 дүгээр байрт тус тус шалгарч байсан билээ.
Спортын
төв ордонд 2022 оны 5 дугаар сарын10-ны өдөр Монголын оюутны спортын V наадмын нэгдсэн хаалтын ёслол болохоор
товлогдож байна.