Цэцэрлэг, сургуулийн бүртгэл энэ сарын 22-ноос эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-08-02 13:25:45

Цэцэрлэг, сургуулийн бүртгэл энэ сарын 22-ноос эхэлнэ.

Жил бүр шуугиан дагуулдаг цэцэрлэгийн бүртгэлийн асуудлыг энэ жил Нийслэлийн боловсролын газар хариуцан явуулах юм. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хүүхдүүдийг бүртгэх бөгөөд сугалаанаас өөр аргыг хэрэглэнэ хэмээн албаныхан хэллээ. Урьдчилсан тоон мэдээгээр орон нутагт цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг аймаг, нийслэлд цэцэрлэгийн насны хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой аж. Өмнөх оны хичээлийн жилтэй харьцуулахад цэцэрлэгийн хүртээмжийг улсын хэмжээнд 16 мянгаар, харин Улаанбаатар хотод 12 мянгаар нэмэгдүүлэх боломжтой хэмээн салбарын сайд мэдэгдлээ.Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийг өнгөрсөн жилээс 16 дахин нэмэгдүүлэхээр зохион байгуулж байгааг дуулгалаа. Мөн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн орон тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, хувийн компани, аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгосноор нэмж 6000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болжээ.

 Өнгөрсөн  жил “Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбоо” ТББ-аас сайн үйлсийн аян зарлаж,  3000  хүртэлх хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй сургахаар  салбарын яамтай гэрээ байгуулсан юм. Сайн үйлсийн энэ аянд зөвхөн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын хүүхэд л хамрагдах юм.  Уг ажил энэ хичээлийн жилд  үргэлжлэх аж. 

М.Үүрийнтуяа

Холбоотой мэдээ