Ж.Байден “Долоогийн бүлэг”-ийн удирдагчидтай ОХУ-ын эсрэг хоригийн талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-05 11:14:05

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден энэ долоо хоногт “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчидтай ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэх эсэх асуудлаар хэлэлцээ хийнэ гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ.


АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен хэлэхдээ, АНУ ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээг нэмэгдүүлэх талаар түншүүдтэйгээ тасралтгүй ярилцаж байгаа бөгөөд Москвад шахалт үзүүлэхийн тулд нэмэлт арга хэмжээнүүдийг авч магадгүй гэжээ.


Тэрбээр хориг арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч дайн үргэлжилбэл цаашдын алхамуудыг хийх магадлалтай гэдгийг онцолсон байна.


Ж.Байден ОХУ-н эсрэг хоригийн талаар ярихдаа, “Бид нэмэлт хориг арга хэмжээнд үргэлж нээлттэй хандсаар ирсэн. Би энэ долоо хоногт “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчидтай “бид юу хийх, юу хийхгүй байх” талаар  ярилцах болно” гэжээ.   


Гэвч дээрх хэлэлцээг хэзээ хийх талаарх тодорхой мэдээллийг Цагаан ордны зүгээс мэдээлээгүй байна. 

Холбоотой мэдээ