“Өглөөний Улаанбаатар-2022” гудамжны нээлт боллоо
ФОТО МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамжны 2022 оны нээлт өнөөдөр боллоо. Тус гудамжны ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр 6.30 цагаас ажиллах юм.

























