Өрх бүр хашаандаа жил бүр гурван мод тарих уриалгийг дэвшүүлжээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2022-05-07 19:18:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 1.200.000 модыг тарьж ургуулах зорилт дэвшүүлжээ.

Тус сумын Засаг даргын тамгын газраас “Тэрбум мод-Алтанбулаг” зөвлөгөөнийг энэ сарын 05-ны өдөр зохион байгуулсан байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд дээрх зорилтыг сумын хэмжээнд 2030 он хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлэх аж. Мөн сумын ЗДТГ-аас өрх бүр хашаандаа жил бүр гурван мод тарих уриалгийг дэвшүүлсэн байна. Алтанбулаг сумын хэмжээнд энэ онд төр, төсвийн байгууллагууд, ойн сан гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуй нэгж, мэргэжлийн байгууллагууд иргэдийн оролцоотойгоор нийт 275.811 ш мод, бут тарьж 1.664.000 ширхэг тарьц суулгацыг зах зээлд нийлүүлнэ гэдгээ сумын Засаг дарга Н.Отгонцогт хэллээ.

Энэхүү зөвлөгөөний үеэр мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  аж ахуй нэгж,  хоршоо, иргэдийн төлөөлөл гоёлын, жимс жимсгэний нийт 10 гаруй төрлийн тарьц  суулгацаар үзэсгэлэн гаргажээ. Зөвөлгөөний хүрээнд ЕБС-ийн 1-5 ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан, 6-11 ангийн сурагчдын дунд “АХА” танин мэдэхүй тэмцээнийг явуулсан байна. 

Холбоотой мэдээ