"Ариг гал", "Монгол шуудан", "Таван толгой"-н ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-09 21:02:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 30 ХК-ийн 590,286 ширхэг хувьцааг 275.4 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 4 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 16 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Энэ өдөр "Ариг гал" (EER +13.73%), "Монгол шуудан" (MNP +2.39%) болон "Таван толгой" (TTL +1.62%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" (BUN -10.12%), "Монгол савхи" (UYN -10.08%) болон "Мандал Даатгал" (MNDL -4.15%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,305 ширхэг нэгж эрхийг 15.9 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар  9,724 ширхэг үнэт цаасыг 962.5 сая төгрөгөөр тус тус арилжлаа

Багцын арилжаагаар  217,063 ширхэг үнэт цаасыг 138.9 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс -0.22 хувиар буурч, 36,586.62 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,084,459,144,707 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ