Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон хугацааг сунгав

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-10 10:37:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын ээлжит VIII хуралдаан энэ сарын 9-ний өдөр болж цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Цэнгэл сумын төв дэх Ховд голын цөмөрсөн гүүрийг сэргээн засахад шаардлагатай санхүүжилтийн төсвийг хянаж, аж ахуйн нэгжүүдээс үнийн санал авахаар болов.

Баяннуур сумын 1 дүгээр багт тогтоосон хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэхээр тогтов.

Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд бүх төрлийн хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон хугацааг энэ сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.

Холбоотой мэдээ