ЕБС-ийн улсын шалгалтыг ирэх сарын 6-16-нд авна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-05-11 11:34:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын үнэлгээний төвөөс ЕБС-ийн "Улсын шалгалт"-ыг 6 дугаар сарын 6-16-нд зохион байгуулахаар тов зарлалаа.


Улсын шалгалтын товыг БШУС-ын сайдын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/425 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын 5.4 дүгээр заалт, БШУ-ны сайдын 2022 оны А/38 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн II, III улирлын хичээл эхлэх, үргэлжлэх, дуусах хугацаа”-нд үндэслэн тогтоожээ.


Улсын шалгалтыг сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас зохион байгуулаагүй бөгөөд явцын үнэлгээгээр нөхөн тооцож байсан юм.


Шалгалтад 5, 9, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-д суралцагчид хамрагдана. Хичээлийн жил дууссаны дараах долоо хоногт шалгалтууд үргэлжлэх юм.


Холбоотой мэдээ