Халдварыг бууруулахад Америкийн байгууллагууд тусалсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-11 17:10:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр манай улсад “Ковидын цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулах” төсөл хэрэгжүүлж байна. Төслөөр цар тахалтай тэмцэх, урьдчилсан сэргийлэх, халдварыг бууруулахад дэмжлэг үзүүлэх юм. Мөн техникийн туслалцаа үзүүлж, зорилтод нийцүүлэн тархвар зүйн хяналтыг дэмжиж буй юм.

АНУ-ын FHI 360 (Family Health International) байгууллагатай хамтран 11 аймагт хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хөдөө, орон нутагт цар тахлын эсрэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцааны зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулав.




Мөн энэ талын сургалтын багцыг ЭМЯ-нд хүлээлгэн өгөв. Багц нь эмнэлзүйн алдааг багасгах, гэмтлийн магадлалыг бууруулж, өвчтөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг стандартчлах, эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй ажилтан, ажилчдын харилцаа холбоог бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтойг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Эрүүл мэндийн хэлтсийн захирал Мишель Ланг Алли онцоллоо.




Зөвлөлдөх уулзалтаар аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын түвшинд хүчил төрөгчийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээний дүнг танилцуулав. Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын түвшинд тусламж үйлчилгээнд тулгамдаж буй зүйл, сайн туршлага, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. 



Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ