"Өндөрхаан", "Женко тур бюро", "Шарын гол"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-11 18:39:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 38 ХК-ийн 710,365 ширхэг хувьцааг 192,097,096 төгрөгөөр арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 24 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Өндөрхаан" (ONH +14.96%),  "Женко тур бюро" (JTB +6.85%), "Шарын гол" ХК (SHG +2.74%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар тарвагатай" (TVT -14.29%), "Адуун чулуун" (ADL -11.11%) болон "Булган ундрага" ХК (BUN -10.20%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,844 ширхэг нэгж эрхийг 18,155,071 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаасыг 196,000 төгрөгөөр тус тус арилжсан байна. 

ТOП-20 индекс -2.14 хувиар буурч, 35,602.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,031,734,652,085 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ