АНУ-ын Сенат Ж.Пауэллийг ХНС-гийн даргаар улираан сонгохыг дэмжжээ

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-13 14:14:48

ВАШИНГТОН. /Bloomberg/. АНУ-ын Сенатын танхим Жером Пауэллийг тус улсын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ тэргүүнээр улиран сонгох эсэх асуудлаар санал хураалт явууллаа.


Тодруулбал, пүрэв гарагт болсон санал хураалтаар Ж.Пауэллийг улираан томилох асуудлыг Сенатын 80 гишүүн дэмжиж, 19 гишүүн эсрэг санал өгснөөр баталсан байна.


АНУ инфляцийн өндөр дарамттай тулгараад байгаа бөгөөд шүүмжлэгчид ХНС-гийн үйл ажиллагааг хэтэрхий удаашралтай хэмээн буруутгаж байгаа нь Ерөнхийлөгч Жо Байдены нэр хүндэд хүртэл нөлөөлсөн.


Ж.Пауэллаар удирдуулсан ХНС 3 дугаар сараас бодлогын хүүг нэмж эхэлсэн ба үнийн дарамтыг бууртал бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөхөөр байгаа юм.


Гэвч шүүмжлэгчид ХНС бодлогыг чангаруулснаар эдийн засгийн хямралыг давж чадна гэдэгт эргэлзэж байна.


Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “дараагийн хоёр хурлаар бодлогын хүүг 0.5 хувиар өсгөх нь зөв байх. Гэвч Төв банк тухайн үеийн тоо баримтад үндэслэн бодлогоо өөрчлөхөд бэлэн” гэжээ.


Мөн тэрбээр хэлэхдээ, “бид эдийн засгийн талаар олон төрлийн хүлээлттэй байна. Хэрвээ нөхцөл байдал бидний хүлээлтээс сайн байвал бодлогын хүүг аль болох бага, муу байвал их хэмжээгээр нэмнэ” гэв.    

Холбоотой мэдээ