Ховдод мод тарих ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-16 17:56:51

Ховд /МОНЦАМЭ/. Энэ хавар Ховд аймгийн хэмжээнд 500 мянга орчим мөчир үрслүүлж, 100 мянга гаруй 2-3 настай модыг тарьсан гэх урьдчилсан мэдээтэй байна.

Сум бүр 1.5 га талбайд ойжуулалт хийхээр төлөвлөн мод тарьж, зарим сум 10-20 мянган ширхэг мөчир үрслүүлжээ.

Өнгөрсөн амралтын өдөр мод тарих ажил өрнөж,  төр, хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцжээ. Тухайлбал, аймгийн ЗДТГ-ын хамт олон хоёр төрлийн 500 ширхэг мод тарилаа. Мөн 30 мянга гаруй мөчир үрслүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Ховд аймаг нэгдэж, 10 жилийн хугацаанд 20.0 сая мод тарихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд мод тарих, арчилж ургуулахад онцгой анхаарч ажиллаж байна. Ховдод мод тарих болон бусад тариалалтын ажил үргэлжилж байна

Холбоотой мэдээ