Шанхайд хүн амын дунд халдварын тархалт зогсжээ

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2022-05-17 13:49:43

ШАНХАЙ. /Xinhua/. Хятадын Шанхай хотын бүх 16 дүүрэгт хүн амын дунд “COVID-19” халдварын тархалтыг зогсоосон талаар тус хотын Эрүүл мэндийн хорооны төлөөлөгч өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Даваа гарагт Шанхайд “COVID-19”-өөр дотоодод халдварласан 77 тохиолдол батлагдаж, шинж тэмдэггүй 746 тохиолдол илэрснээс бүгд хөл хорионд болон хаалттай менежментийн бүсэд байгаа газруудад бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Жао Даньдан мэдээлсэн байна.


Түүний хэлснээр, даваа гарагт хотод “COVID-19” халдварын улмаас нас барсан нэг тохиолдол бүртгэгдсэн нь архаг хууч өвчтэй, 92 настай эмэгтэй байжээ. Тухайн өдөрт 315 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарснаас гадна шинж тэмдэггүй 2872 тохиолдол тусгаарлалтаас гарсан байна. 

Холбоотой мэдээ