Дархан хайрхны тахилга болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор
зуны
тэргүүн
сарын
шинийн
15-ны
билэгт
сайн
өдөр
“Дархан хайрхан”-ыг тайх ёслолыг зохион байгуулахаар
шийдвэрлэсэн.
Уг шийдвэрийн дагуу энэ сарын 16-ны өдөр буюу зуны эхэн
сарын шинийн арван тавны өдөр Дархан хайрхны тахилга боллоо.
13 дахь жилдээ зохион байгуулж буй уг тахилгад Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал, зэрэг аймаг, сумын удирдлагууд болон нутгийн зон олон оролцлоо.
Анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хуралдаанаар
“Дархан хайрхан”
уулыг
тайх
уламжлалыг
сэргээж,
жил
бүр
тайж
байхаар
шийдвэрлэн,
хайрхнаа
тахих
төр,
шашны
ёслолын
ерөнхий
журам,
үлгэрчилсэн
дэгийг
баталж
хэрэгжүүлснээс
хойш
жил
бүр
тайж
байгаа
нь
энэ
юм.
Хайрхны тахилгын өдөр өглөөний 7-8 цагийн хооронд нар тэнийх цагаар горхи булгийн эхэнд лам хуврагууд ном айлдсанаар тахилгын ёслол эхэлсэн. Дараагаар нь аймаг сумын удирдлагууд сүсэгтэн олон тэр дундаа эрчүүд тахилгын овоонд Монгол орны олон аймаг, сумаас их хайрхнаа зорьж ирсэн эрчүүд тахилгын овоогоо нар зөв тойрч эх нутаг элгэн саднаа даатгаж сүсэглэв.
Төрийн тахилгат хайрхныг тайх ёслол төр, шашны томоохон зан үйл бөгөөд энэ хүрээнд төрийн айлтгалыг уншиж галд өргөл өргөн Дарханы олон түмнээ даатгалаа.
Тус
хайрхан
нь
Шарын
гол,
Хонгор
сумын
хилийн
заагт
Хэнтийн
нурууны
салбар
их
уулсын
хаяа
“Их
Дархан”,
“Бага
Дархан”
гэсэн
хоёр
хэсгээс
бүрддэг
онгон
дагшин
уул юм. Далайн түвшнээс 1239 м
өндөр,
1560 га
газар
нутгийг
хамарч
оршдог.
"Дархан хайрхан" уулыг нутгийн
ардууд
болон
1704 онд
байгуулсан
“Мэргэн
даяанчийн
хийд”-ийн лам,
хуврагууд
300 жилийн
тэртээгээс
тайж, тахиж
ирсэн
түүхтэй
аж.
Ой
модтой,
ховор
ан
амьтан,
булаг
горхитой,
овоо
тахилга
бүхий
байгалийн
үзэмж
бүрдсэн
онцгой
хайрхан
юм.



