Япон Улс өв соёл, дархлаагаа алдахгүйгээр төр улс байгуулсан туршлагаа хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-18 11:39:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар хамтран “Орчин үеийн Япон хөгжсөн туршлага шинжлэхүй” цуврал лекц зохион байгуулж байна. Оюутан сурагчид өчигдөр судалж мэдсэн сэдвээрээ илтгэл тайлан тавьсан юм.


Энэ үеэр ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Шиничи Танака ярихдаа, “Монгол Улс , Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50, ЖАЙКА байгуулагдсаны 25 жилийн ой тохион байна. Япон улс өв соёл, өөрийн дархлааг алдалгүйгээр төр улсаа байгуулсан туршлагаа танилцуулснаар залуусын оюун мэдлэгийг тэлж улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулна гэж итгэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар Японы хөгжлийн загвар, туршлагаас суралцах, сайн жишиг туршлагыг эх орондоо нутагшуулахаар “Япон лугаа хөгжье” хамтарсан цуврал хэлэлцүүлгийг санаачилсан. Төрийн ордонд хэд хэдэн удаа зохион байгуулсан нь нэр төрийн хэрэг байлаа. Сургалтаар олж авсан мэдлэг Монгол Улсын хөгжилд нөлөөлнө гэж найдаж байна” хэмээв.



Цуврал лекц семинарыг өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн одоогоор 5 удаа зохион байгуулаад байгаа аж. Оюутан сурагчид түүх, танин мэдэхүй, орон судлалын мэдлэгээ өргөжүүлэн, лекц семинарын сэдвийн хүрээнд 3 баг болж тайлангаа тавьсан юм.


"Орчин үеийн Японы шинэчлэл (JICA Chair)" уулзалтад Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяши, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Шиничи Танака, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн захирал Баттулга, МУИС, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан зэрэг зуугаад хүн оролцлоо. 



Холбоотой мэдээ