“Самурай” бондыг хугацаанаас өмнө төлөхөд татгалзах зүйлгүйг мэдэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-05-20 09:32:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас “Самурай” бондын төлбөрийг Монгол Улсын Хөгжлийн банкны эргэн төлөгдөж буй зээлийн хэмжээгээр төлж явах чиглэлийг Хөгжлийн банканд өгөөд байгаа. Засгийн газраас өгсөн дээрх чиглэлийн дагуу Хөгжлийн банк Самурай бондыг хугацаанаас өмнө төлөх ажиллагааг эхлүүлээд буйг тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдэж байна.

Тодруулахад “Самурай” бондыг Монголын Засгийн газар болон Япон талаас Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC)-ны баталгаатайгаар 2013 онд Хөгжлийн банк хаалттай хэлбэрээр гаргасан юм. Иймд Самурай бондыг хугацаанаас өмнө төлөхийн тулд бонд эзэмшигчдээс зөвшөөрөл авах шаардлагатай байв. JBIC зүгээс Самурай бондыг хугацаанаас өмнө төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгджээ. Бусад оролцогч талуудтай хийх хэлэлцээр үргэлжилж байна хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ