Тогтоолд боогдсон загаснуудыг Орхон голд тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-20 14:03:01

Архангай /МОНЦАМЭ/. Өгийнуур сумын Жарантайн голын урсгал загасны үржлийн үеэр тасарсны улмаас таван тогтоолд загас боогдож, үхэх аюулд орсон загаснуудыг тороор шүүх, суйлах зэрэг аргаар барьж, Орхон голд сэлгэн тавьжээ. Энэ ажлыг 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулсан ба нийт 54 ширхэг булуу цагаан, 32 ширхэг сом, нийт 86 загасыг шилжүүлсэн байна.

Энэ ажлыг Өгийнуур сумын ЗДТГ-ын байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, аймгийн БОАЖГ-ын байгаль хамгаалагч, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны мэргэжилтнүүд хамтран хийжээ.

Холбоотой мэдээ